“Богд банк” ХК-ийн хоёрдогч зах зээлийн арилжааг нээлээ.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн үнэт цаасны бүртгэлийн 1-р ангилалд шинээр бүртгэгдсэн “Богд банк” ХК нь нийт хувьцааныхаа 20 хувь буюу 12,500,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл амжилттай явагдсан.

“Богд банк” ХК-ийн нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 1,243 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 33,203,357,520 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 4.6 хувиар давсан үзүүлэлт болж, “Богд банк” ХК нь банкны салбарын реформын хүрээнд хамгийн анхны нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй банк болох боломжтой боллоо. 

СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж шийдвэр гаргасан тул хоёрдогч зах зээлийн арилжааг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эхэлж байна.  

(Бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд энд дурдагдсан хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно.)

Ашигласан эх сурвалж: mse.mn, bogdbank.com

Түгээх:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin